Alliance against Conformity
Alliance against Conformity
Birth Control – Reduction of Working Hours – Equality Worldwide
2026
Нийцэн зохицохын эсрэг нэгдэл гэж юу вэ? Түүний зорилго

PDF

Нийцэн зохицохын эсрэг нэгдэл нь (эсвэл >>Gleichschaltung<<ийн эсрэг гэж хэлж бас болно) удаан хугацааны турш оршин тогтносоор иржээ. Энэ нэгдэл нь өнөөдөртэй харьцуулахад арай илүү таатай цаг үед үүссэн болно (Тиймдээ ч тэр үе нь харамсалтай нь хоосон төсөөлөлд автсан, санаа зовох зүйл багатай он жилүүд байлаа). Түүний үүсэл гарал болон зорилгыг сонирхсон хүн бүр >30 Jahre Ketzer< ( 30 жил тэрс үзэлтэн) бичиг баримтны эмхтгэлээс төвөггүйгээр уншин мэдэж авч болох бөгөөд эдгээр баримт эх сурвалж нь юуны өмнө тус нэгдлийн зорилго тасралтгүй үргэлжилж ирснийг нотлон харуулдаг. Энэхүү зорилго нь өнөөг хүртэл өөрийн чиг шугамаасаа өчүүхэн ч хазайгаагүй оршсоор байна.

Итгэл найдвар тээсэн мэт харагдах тухайн сайн цагт үүссэн нөхцөл байдал нь өнөөдөр үлэмж дорджээ. Урьдчилан таамаглах боломжтой байсан энэхүү доройтлын золиос болсон зарим хэсэг нь энэ уруудлыг үнэндээ анзаарч эхлээд байгаа юм. Учир нь 1970-80 оны хооронд олж авсан тодорхой бүх ололт амжилтыг бататгах боломж алдагдсан төдийгүй энэ нь зориудаар устгагдсан юм. (Тиймдээ ч тэд ядаж л AfD эсвэл герман орноос гаднах түүнтэй дүйцэхүйц хүчинд саналаа өгч эхлээд байгаа нь тодорхой хэмжээнд гарч буй ахиц бөгөөд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр АНУ-ын аварага капиталаас бүрэн хамааралтай, нэг үзэл баримтлалд захирагдсан, хахуульд идэгдэж, дундаа сүлбэлдсэн картел намуудаас бага хор хөнөөлтэй сонголт юм.) Харин үлдсэн хэсэг нь нүд нь балай чих нь дүлий царайлж (тэр ч бүү хэл Наци-Германы үеэс ч илүүтэйгээр нэг хэвэнд цутгагдсан >>хэвлэл мэдээлэл<< ийн хэлсэн бүгдийг сохроор даган) амьдралаас нь бүхнийг нь аажим аажимаар булаан авч буйг хүлцэн тэвчиж, өөрийн хувь тавилан мэт хүлээн зөвшөөрч тэсвэрлэн сууна.Тэднийг хэлэн дээрээ үмх мах ч тавих боломжгүй болгож, унах унааг нь булаан авч, халаалтыг нь салгаж, тэгээд ч зогсохгүй төрийн байгууллагууд нь тэднийг эрхэндээ байлган доромжилж, зусардсан худал үгээр хуурсаар байна.

Бид энэ бүхний эсрэг тэмцэх, оюун санааны сахилга батад суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хүн бүрийг нэгтгэхийг зорьж буй юм.

Маркс болон Энгельсийн харснаар олонхийн ядуу буурай болон цөөнхийн той томшгүй баян тансаг амьдарч буйн анхдагч шалтгаан нь үй олонхийн хэсэг нь ямар ч өөрийн гэсэн өмчгүй, харин цөөн тооны хэсэг бүлэг этгээдийн гарт бүхэл материаллаг амьдралын үндэс болсон өмч баялаг төвлөрсөн буюу тэд түүгээрээ дамжуулан бусдыгаа дарлан мөлжих боломжийг олж авдагт байгаа юм. Тэдний зөв байгаад зогсохгүй энэ нь өнөө үед улам эрчээ авчээ. Тиймдээ ч өнөөдөр дэлхийн бараг бүх баялаг АНУ-ын 500 орчим тэрбумтны эзэмшилд оршихын зэрэгцээ тэдний удирдлаган доорх хувьцааны эзэмшлээр дамжуулан хянагдаж байдаг. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн түүгээр дамжуулан сонгуулийн үр дүн, цаашлаад засгийн газар болон тэдгээрийн хүчний байгууллагууд ч тэдний мэдэлд байдаг.

Ямартай ч дэлхийн ихэнх хэсэгт энэ байдал ноёрхож байна. Үүний дээрээс бас нэг суурь асуудал байгаа нь Маркс болон Энгельс манай гарагийн хүн амын хэт өсөлтийг дутуу үнэлсэнд байгаа юм. Одоо байгаа байгалын нөөц баялаг нь бүх хүмүүсийн сайхан амьдрах бүү хэл энэ хүмүүсийн ихэнхи хэсэгт ч хүрэлцэхгүй болоод байна. (Учир нь байгаа баялаг болон газрын тос дуусаж байна шүү дээ.) Ойролцоогоор 5 үеийн турш “Нэг гэр бүл- нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж хүн амын тоог дэлхийн нөөц боломжтой уялдуулан бууруулснаар дэлхий даяараа сайхан, тэр ч бүү хэл одоогийхоос хавьгүй дээр, олон хүний төсөөлж баршгүй хангалуун амьдрах материаллаг нөхцөл бүрдэх боломжтой юм. Өдрөөс өдөрт доройтон буй амьдралыг зүгээр л хүнсний бүтээгдхүүний үнийн үсэлт болон авто машины зогсоолын тоо хэрхэн хомсдож байгаагаас харж болж байна. (Хэрвээ дэлхий даяараа “Нэг гэр бүл нэг хүүхэд” бодлогыг эртнээс, тухайлбал Ногоон нам үүсэн байгуулагдах үеэс эхэлсэнсэн бол нөхцөл байдал өнөөдөр хавьгүй дээр байх байлаа.) Энэ нь одоо байгаа баялагаа хэрхэн хувиарлахаас үл хамааран 10 дахин бага хүнд 10 дахин илүүг хүртэхэд оршино. Мэдээжийн хэрэг яаж хувиарлах нь чухал хэдий ч энэ нь хоёрдугаарт тавигдах асуудал юм. Гэвч одоо хичнээн шударга байдлаар хувиарлаад ч бид дэлхийн бөмбөрцгийг үлээн томруулж чадахгүйгээс хойш бүх хүнд хүртээмжтэй байлгах боломжгүй юм. (Түүний эд баялгийг яриад ч хэрэггүй.)

Хятад улс гэтэл зөвхөн нэг л үеийн турш “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого хэрэгжүүлснээр ядуу тарчиг амьдралаасаа гараад зогсохгүй бүр дорвитойхон амьдралын түвшинд хүрсэн бус уу. Ямар ч эдийн засгийн тогтолцоо энэхүү өгөөжтэй бодлогогүйгээр хүн амын өсөлтөөс үүдэлтэй математикийн тамын тогооноос гарч чадахгүй юм. Мөн хүмүүсийн мэддэгүй нэг зүйл бол: Хойд Солонгос улсын амьжиргааны түвшин нь хүн амын нягтаршил багатай байсныхаа ачаар АНУ-ын нөлөөнд орсон өмнөд Сологос улсаас хэдэн арван жилийн турш харьцангуй дээр байсан юм. Гэвч АНУ-ын эрх мэдэлтнүүд энэхүү “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын давуу талыг олж харснаар өмнөд Солонгос улсын хэмжээнд жирэмснээс хамгаалах нөхцлийг сайжруулж мөн тэдэнд өөрсдийн талын улсуудтай хийх гадаад харилцаа худалдааг хаан боогдуулалгүй, эсрэгээрээ харин Хойд Солонгос улсад элдвийн хориг саад учруулж эхэлсэн юм. Гэтэл юу болсон гээч: энэ хоёр улсын амьжиргааны түвшний харилцаа эсрэгээрээ эргэх нь тэр. Үнэндээ ийм л амархан байгаа юм. Тиймээс чихэн дээр чинь цэцэг ургуулсан хоосон үгэнд бүү хуурт! (Хэнд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр ч бүү хэл сургууль хүртэл үйлчилнэ вэ).

>>Ногоон нам<< анхнаасаа л хуурамч байсан: Байгаль, өөрөөр хэлбэл байгаль орчин тэдэнд түй ч хамаагүй, тэд харин ч төрөлтийг бууруулах болон цагаачлалын хориг зэрэг асуудлыг дэвшүүлэн ярилцахаас үргэлж цааргалдаг. Тэд энэ сэдвийг зүгээр л халхавч болгон бүхнээс татгалзахад мөн бусдыг өөрийнхөөрөө байлгаж эрх чөлөөг нь хязгаарлахад ашиглаж байгаа юм. Гэвч яваандаа хэсэг бүлэг хүмүүс тэдний энэ худал хуурмаг, хорон санааг нэвт шувт олж харж байгаа ч гүтгүүлж хавчигдсан цорын ганц томоохон сөрөг хүчин болох AfD хүтэл энэхүү суурь шүүмжлэлийг хэзээ ч дэвшүүлдэггүй бөгөөд аливаа дэлхий нийтийг хамарсан тулгамдсан асуудлаас зайлсхийдэг. Харин Сорос, Гейтс, Рокфэллэр, Пью зэрэг ноёдын АНУ-ын аварга капиталд нэгэн нийтлэг зорилго бий: Тэр нь дэлхийн даяар нь эрхийг нь хязгаарлах, хуучин аж үйлдвэржсэн үндэстнүүдэд ч онцгой эрх олголгүйгээр өөрсдийн ашиг сонирхол болон ноёрхолоо мөнхжүүлэх юм. Үүний тулд хүн амын хэт бөөгнөрөл тэдэнд ашигтай. Зөвхөн хоорондоо тэмцэлдэж маргаашийн өдөр, ирэх өвлийг яаж давах тухай л бодохоос өөр аргагүй болсон хүмүүс нэр төр, саруул ухаан, эсэргүүцэн тэмцэх чадвараа алддаг. Яг л энэ нь энэхүү ноёдын болон тэдний >>Сан<< -гуудын зорилго юм. Энэ нь Их нүүдлийн төгсгөл үеийн Феодал ноёдын зорилготой төстэй бөгөөд тухайн үед тэдний гол зэвсэг нь сүм хийд байсан ба тэр нь ч үр дүнтэй ажиллаж байсан юм. Францын хувьсгал түүнд эцэс тавих хүртэл тэд эрх мэдлээ өөрөөр хэлбэл хамжлага ардаа 1000 гаруй жилийн турш эрхшээлдээ байлгаж байжээ. (Тиймдээ ч Францын хувьсгалыг өнөөдөр муугаар харуулахыг хичээх нь зүйн хэрэг юм.)

Бидний ихэд өргөмжлөөд байгаа >>fdGO<< -г туйлын худал хуурмагийн тогтолцоо гэж тодорхойлвол зохино. Энэ тодорхойлолт нь баргалж бүх шашинд таарах бөгөөд тэдний хахуульд идэгдсэн төлөөлөгчид нь ухаан санаагаа үнэхээр алдсан байна уу, эсвэл зүгээр л жүжиж байна уу гэдгээс үл хамаарна. (Хэвлэл мэдээллийнхэн, хөтлөгчид ч мөн ялгаагүй.)

Зөвхөн логик сэтгэлгээнд тулгуурлаж суурь мэдлэгээ баттай эзэмшсэн хүчирхэг оюун ухаан л дундад зууны үед байсан шиг суртал ухуулгын асар их хүчийг сөрөн зогсож чадах юм. (Жишээлбэл: Атом гэж юу вэ? Ген гэж юу вэ? СО2-н эргэлт гэж юу вэ? Их нүүдэл гэж юу байсан бэ? Хамжлагын тогтолцоо гэж юу байсан бэ? Хүний эрх болон Францын хувьсгал хоорондоо хэрхэн холбоотой вэ? - Сургууль бол энэ бүгдэд төдийлөн сайн хариулт өгч чаддаггүй.) Хамгийн багадаа л гэхэд оюун санааны хувьд, гэхдээ энэ нь наад захын л эхлэл юм. (Тухайн үедээ ч тийм л байсан.)

Эрх баригчдын (ялангуяа Ногоон үзэл баримтлалын тэргүүлэгчид) хуурмаг төрхийг төрөлтийг хянах асуудалд яаж хандаж байгаагаас маш тодорхой харж болно. Тэд үүнийг аяндаа болсон тохиолдолд ч саад тотгор болсоор байдаг. (Урт хугацааны турш аж үйлдвэржсэн орнуудад, тэр ч байтугай Тайландад хүртэл). Тэд дахин хүүхэдтэй болохоос сэргийлж ухуулахын оронд харин ч бүр татварын хөнгөлөлт үзүүлж, төрөлтийг дэмжсэн асар их ухуулга суртал болон >>Зөвөлгөө<< өгөх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. (Үүнийг 5 сарын сүүлийн долоо хоногт явагдсан >>10 сая Швейцарь<< [түүнээс илүүгүй!] гэсэн бүх нийтийн санал асуулгын үр дүнг Швейцарь улсын төрийн суртал ухуулга тэнэг муйхар хүмүүсийн нөлөөтэйгээр хэрхэн будлиантуулж байгаагаас харж болно. Жишээлбэл нэгэн өндөр настан гадны хямд ажиллах хүчин хомсдсоноос болж асаргаа сувилгаа дутагдаж байгаа тухай нүдэндээ нулимс цийлэгнүүлэн гомдоллон ярьж байгаагаас харагдана. Гэтэл төрөлтийг хянах замаар ажилгүйдлийг бууруулснаараа нийгмийн халамжийн хангалттай хөрөнгийг тэтгэвэр тэтгэмжийн санд бүрдүүлж чадах бус уу.) Үнэндээ хөдөлмөр эрхлэлтийг өндөр байлгах нь ажилчдад дахин ажил хаях боломжийг олгодог бөгөөд чухамхүү үүнд л асуудлын гол нь оршино, өөр хаана ч биш.( Маркс амьдралаас тасарсан хийрхүү нэгэн биш байсан тул хөрөнгө эзэмшигчдийн эрх ашигт нийцэж, улмаар цалин хөлсийг бууруулахад хүргэдэг энэхүү үзэгдлийг >>Ажилчид хоорондын өсөлдөөн<< хэмээн нэрлэжээ.)

Манай гарагийн хүн амын хэт өсөлтөөс болж >>Биологийн олон янз байдал<< -н ихэнхи хэсэг нь аль хэдийн устаж үгүй болжээ. Суматрын хэрс, хөх мөрний далайн гахай зэргийг дурьдахад л хангалттай жишээ юм. Хорхой шавьж бүүр цөөрсөн. Эмээ өвөөгөөсөө асуугаарай л даа! Сайн дурын мунхаг ногоон үзэлтэн санаандаа орсноо яаж ч чалчиж байсан ийм нөхцөл байдалд өөрөөр байх аргагүй юм. Үүнийг >>Зургаа дахь их мөхөл<< гэж нэрлэдэг. Өмнөх таван мөхөл нь геологийн үйл явц эсвэл сансар огторгуйн хүчин зүйлээс (аварга солирын уналт) улбаалан үүссэн бол энэ удаад анх удаа манай шим мандлын боломжит биомассыг нэг зүйл ганцаараа монополчилсноор үүссэн байна. Хэдийгээр олон зүйл эргэж сэргэхгүйгээр устаж үгүй болсон ч дэлхий нийтийн хэмжээнд зөвхөн нэг л шийдэл боломжтой юм. Эс бөгөөс зориудаар ядуу байлгаж буй орнууд дэлхийн хэмжээнд ажил хаялтыг бусниулах хүч болж хувирах юм.

Тиймээс бидний уриа:

BgA Logo mongolisch HuS

Алх болон хадуураас бүү төвөгшөөгөөрэй. Энэ нь бид манай гариг дээр зөвхөн нийгэмд хэрэгтэй хүмүүсийг хүсэж буйн илэрхийлэл юм. (үүнд мэдээжийн хэрэг бас шууд бүтээмжтэй үйлдвэрлэл эрхэлдэггүй мэргэжлийн хүмүүс болох эмч, багш болон инженер багтана. Харин тэрбумтнууд, мэргэжлийн хэнээтнүүд болон улс төр хөөгчид тооцогдохгүй.)

Та бүхэнд бидний олон төрлийн сэдэвт сэтгүүл болох KETZERBRIEFE -г нэн даруй уншихыг зөвлөж байна. (Шударга бус болон худал хуурмагт идэгдсэн өнөөгийн тогтолцоонд энэ сэтгүүлийг олж авахад мэлээдгүй хүчин чармайлт шаардагдана). Учир нь энэ сэтгүүл нь суртал ухуулагын тасралтгүй бөмөгдөлт болон үзэл бодлыг нэг хэвэнд зутгах оролдлогыг сөрөн зогсоход тусалдаг юм.

Ийнхүү тавигдсан суурин дээр л "Юу хийх вэ?" гэсэн асуултыг нухацтайгаар хэлэлцэх боломж бүрдэнэ.

 

 

Top